Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Тоног төхөөрөмж

“Трансвест Монголиа” ХХК-ийн  агуулах засварын төвийн өргөтгөлийн нээлт 

Г.Идэр

Японы хүнд даацын тоног төхөөрөмжийн дэлхийд тэргүүлэх “Комацу” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” ХХК  орчин үеийн дэвшилтэт технологи бүхий агуулах, засварын “Комацу” төвийн өргөтгөлийн “Grand Opеning Day” нээлтээ (08.16) хийлээ. “Комацу” төвийн өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, “Трансвест Монголиа” ХХК-ийн Ерөнхий захирал Дэвид Төрнбулл болон Монгол дахь Элчин сайдууд, тус компанийн харилцагчид, гадаад, дотоодын бизнесийн байгууллагын төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид  оролцлоо. 

“Трансвест Монголиа” компанийн Ерөнхий захирал Дэвид Төрнбулл, Канадын  “Эс Эм-Эс Экьюпмент” компанийн Ерөнхийлөгч Робин Хэрд нар нээлтийн ёслолын үйл ажиллагааг нээж үг хэллээ. “Бид үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа Монгол улсад дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмж компанийг хөгжүүлэхээр ажилласан. Нэгдүгээрт, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, хоёрдугаарт ажилтнуудын ажиллах орчныг тохижуулахад анхаарсан. Манай компани хөрөнгө оруулагч компанийн дэмжлэгтэйгээр санхүүгийн хөрөнгө оруулалтаа жил ирэх бүр нэмэгдүүлсээр байна. 2010 онд бид компанийн анхны байгууламж оффис, агуулах,засвар үйлчилгээний зэрэг нийт 500 метр квадрат талбайтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж  байлаа. Тэгвэл өнөөдөр нээлтээ хийж байгаа энэхүү байгууламж нь 10 мянган квадрат метр оффис бүхий нийтдээ 23 мянга гаруй метр ашигтай талбайг ашиглалтад оруулаад байна” гэлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон УУХҮ-ийн сайд Г.Ёндон уул уурхайн үйл ажиллагааны тогтвортой, найдвартай, үр ашигтай, өндөр бүтээмжтэй байдлыг хангахад Япон улсын “Сумитомо” корпораци болон Канадын  “Эс Эм-Эс Экьюпмент” компанийн хөрөнгө оруулалттай “Трансвест Монголиа” ХХК-ийн нийлүүлж буй “Комацу” брэндийн тоног төхөөрөмж, машин механизм, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ чухал хувь нэмэр оруулж ирснийг дурдлаа. 

2021 онд өөрийн засвар, сэлбэг агуулахын төвийг шинэчлэн засаж, үйл ажиллагаа тэлсэнд нь компанийн хөрөнгө оруулагчид, удирдлагууд, нийт ажилтнуудад хандан баяр хүргэж үг хэллээ.  

“Миний уул уурхайн салбарт амьдралаа холбосон 30 гаруй жилийн хугацаанд үргэлж хамт байж ирсэн техник бол Комацу” гэдгийг тэрээр хувийн зүгээс тодотгон хэлж, харилцагч байгууллагад хүндэтгэлээ илэрхийлсэн юм.   

Тус компанийн шинэ байгууламжид Лазер болон “Cи Эн Си” дэвшилтэт технологи бүхий бүрэн автомат машины цех, Монгол дахь цахилгаан мотор засварын хамгийн том VPI  буюу Вакуум даралтаар нэвчүүлэх технологи, цахилгаан моторыг тэнцвэржүүлэх болон сэргээн засварлах засварын хэсэг, том оврын механик эргэлтийн төхөөрөмж бүхий эд ангийн дахин үйлдвэрлэл, сэр­гээн засварлах цех зэрэг засвар, үйлчилгээний шинэ тоног төхөөрөмжүүд суури­лагдсан. Засварын хэсэг бүрт бүтээмжийг нэмэгдүүлж, ажлын явцыг хурдасгах таазны өргөгч кран тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, Комацу техникийн мэргэшсэн засвар үйлчилгээний баг хамт олон ажиллаж байгаа юм.

Япон улс болон Монгол Улсын Засгийн газрын хоорон­дын гэрээний дагуу Япон улсын хөнгөлттэй зээлийн санхүү­жилтээр 2021 онд “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн ил уурхайн тоног төхөөрөмжийн парк шинэчлэлтийг “Трансвест Монголиа” компани амжилттай хийж гүйцэтгэжээ. Өнөөдөр тус компани 200 гаруй ажилтантай бөгөөд үүний 24% нь арваас дээш жил ажиллаж байгаа аж. Мөн салбартаа шилдэгт тооцогдох сургалт хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, өөрсдийн бий болгосон компанийн соёлоороо бахархдагаа компанийн удирдла­гууд хэлж байлаа. Тус компанийн зүгээс харилцагчидаа сэлбэг хэрэгслийн агуулах, засварын төвийн үйл ажиллагаатай танилцуулсан юм.