Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Хөрөнгө оруулагчдад шинэ боломж нээгдэв үү?

Уул уурхайн салбарынхан анх удаа бүтэн долоо хоног Шангри Ла зочид буудалд (09.19-23) чууллаа. Гэхдээ “Mining Weeк” гэж нэрлэсэн энэхүү арга хэмжээнээс ямар нэгэн зөвлөмж, уриалга гаргахгүй, бодит шийдлүүдийг хэлэлцэж гаргаад дараа жилийн чуулганаар ажлынхаа үр дүнг харъя гэж  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хурлын хаалтын үгээ төгсгөв. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд салбараа олон нийтэд сурталчлах, таниулах, харилцан мэдээлэл солилцох зорилгоор хийсэн нүсэр арга хэмжээнээс яг ямар бодит шийдэл гарах нь тийм ч тодорхой биш байна. Дараа жилийн чуулганаар ажлынхаа үр дүнг харъя гэвэл өнөөдөр хурлаас гарсан Зөвлөмж, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө хэрэгтэй. Гэвч тийм зүйлгүй ерөнхийдөө мэдээлэл, сурталчилгааны өнгөнд умбасан чуулганууд ар араасаа бөмбөгдөв. Уул уурхайн салбарын түүхт 100 жилийн ойн хүрээнд хийсэн томоохон ажил гэдэг утгаараа “Mining Weeк” тодорхой үнэ цэнээ үлдээх нь мэдээж. Хамгийн гол нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт үгүйлэгдэж байна. Том том төслүүд чуулганаар яригддаг хөрөнгө оруулалт нь хаана байна вэ? Яаж шийдэгдэж байна вэ? Засгийн газрын зүгээс эдийн засгийн болон хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд хамгийн боломжит чухал эх үүсвэр нь гадаадын шууд хөрөнгө оруулалт. 

Канадын Фрэйзер институтээс улс орнуудын төрийн бодлого нь уул уурхайн хөрөнгө оруулалтад хэрхэн нөлөөлж буйг тодруулах “Уул уурхайн компаниудын судалгаа”-г жил бүр явуулдаг. 2021 онд нийт 290 гаруй уул уурхайн компаниас санал хүлээн авч 84 улс, муж, бүс нутгуудыг “Хөрөнгө оруулалтын таатай байдлын индекс” болон “Бодлогын төсөөллийн индекс” гэсэн хоёр үзүүлэлтээр эрэмбэлжээ. Хөрөнгө оруулалтын таатай байдлын индексээр Монгол Улс 84 оролцогчоос 63-т эрэмбэлэгдсэн бол Баруун Австрали муж 90.21 оноогоор 1-т орсон байна. 2011 онд Монгол Улсын эдийн засаг оргил үедээ 96 орноос 31-т жагсаж байв. 1990 оноос хойш Монгол Улсад 37.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэнээс Оюу Толгойн хөрөнгө оруулалтыг хасвал 22.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Энэ хөрөнгө оруулалтын 70 орчим хувийг геологи, уул уурхайн салбар эзэлж байгаа. Нэг таатай мэдээлэл гэвэл Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэг салбарыг тухайлж онцлон тодотгож оруулахаар болжээ.

Хөрөнгө оруулагчийн   эрх ашгийг бодитой хамгаалах тогтолцооны өөрчлөлтийг хуульд оруулахаар зэхэж байгаа нь хөрөнгө оруулагчдад өгөөжтэй мэдээлэл болж очсон нь дамжиггүй. Хөрөнгийн зах зээл бол гадны хөрөнгө оруулалтыг татах томоохон платформ. Тиймээс татварын орчныг нь таатай болгож өгвөл гаднын хөрөнгө оруулалтыг татна. Ямар ч хөрөнгө оруулагч Монголын Хөрөнгийн Биржийн хөрөнгө оруулагчаар нэгдэх  боломжтой гэдгийг   Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай тодотгож байсан.  Чухамдаа Хөрөнгийн биржийн IPO амжилттай болбол уул уурхайн компаниуд хөрөнгийн биржээр дамжуулж хувьцаагаа гаргах боломж нээгдэх юм. Энэ мэтээр дурдаад байвал хөрөнгө оруулагчдад шинэ боломжийг санал болгосон олон зүйл Mining Weeк-ийн өнгийг тодотгож байсан гэж хэлж болно.

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн (МУУҮА) Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа “Эрдэс баялгийн салбарынхан нэг ойлголцолд хүрч байж гаднын хөрөнгө оруулагчдыг татаж чадна” хэмээн MMJ сэтгүүлийн энэ удаагийн дугаарт өгсөн ярилцлагадаа онцоллоо. Монгол Улсын геологи, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт ямар замнал туулж ирсэн, цаашид шийдэх ямар асуудлууд тулгарч буйг тэрээр нээлттэй ярьсан юм. Гадны хөрөнгө оурулагчдын гол талбар хайгуулын салбарт тусгай зөвшөөрлийн асуудлыг улс төрийн шийдвэр, хууль, дүрэм журмууд шийдсээр ирсэн атал яагаад ч юм орон нутгийнхан л геологи хайгуулын хөгжлөөс доош чангаагаад байгаа мэт ойлголтыг дээрээс өгсөөр байгаа нь харамсалтай хэмээн сэтгүүлч З.Цэлмэг “Хайгуулын хувь заяаг малчид биш хууль шийддэг”  нийтлэлдээ дурдлаа. Хөрөнгө оруулалт татах учиртай салбарт ийм тээг болсон асуудал байсаар байгааг энэ нийтлэлээс харж болно.

Есдүгээр сар Монголын уул уурхайн салбарт “Coal Mongolia”, “Mining Weeк”, “Mongolia Mining” үзэсгэлэн гээд цар тахлын хоёр жилийн дараа, хөрөнгө оруулагчдыг нэг дор цугларах боломж олгосон томоохон арга хэмжээнүүд болж өнгөрсөнөөрөө онцлог байлаа. “Mining Weeк” нэгдсэн арга хэмжээний үеэр зохиогдсон хэд хэдэн хурлын талаарх мэдээллийг уншигч Танд багцлан хүргэж байна.  

                                                                                                                                                                                                               Г.Идэрхангай

Сэтгэгдэл (1)

  • Манро (92.14.81.184)
    Уважаемый Г. Идерхангай вот уже более 5 лет, как я, а также многие другие иностранные инвесторы вложили огромные средства в компанию Петро Матад. И вместо того, чтобы праздновать победу и радоваться получаемой прибыли, ибо компания уже 3 года, как обнаружила большие запасы нефти, мы наооборот терпим колоссальные убытки и испытываем глубокое разочарование, тем что вложил эту средства в Монголию. Ибо, компания никак не может получить доступа к земле и начать добычу. Поскольку, как правильно заметил журналист З. Целмег судьба геологоразведки, а еще больше добычи решается не законом, а пастухами, которые и препятствуют добыче. В связи с этим не могли бы вы и З. Целмег более громогласно и настойчиво поднять этот вопрос перед монгольским правительством, а также подсказать, нам инвесторам, какие мы могли бы предпринять шаги, чтобы ускорить процесс доступа компании к земле и начало добычи. Ибо, как-то очень несолидно и даже жульнически это выглядит: завлечь инвесторов в бизнес и использовать наши деньги на поиск нефти, а потом не дать начать добычу и возмещение наших средств. То есть попросту кинуть нас или, если быть более откровенным, просто ограбить. Жду вашего сообщения на мой эл.адрес romeomanuk@outlook.com С уважением, Ром
    2022 оны 10 сарын 11 | Хариулах