Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ҮСХ: 2023 оны нэгдүгээр сард гадаад худалдааны бараа эргэлт 1.8 тэрбум ам.доллараар өслөө

А.Халиун

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2023 оны нэгдүгээр сарын тайланг Үндэсний статистикийн хорооны Бодлого, хамтын ажиллагааны газрын ахлах статистикч С.Норов танилцуулав.

Монгол Улс 2023 оны нэгдүгээр сард нийт 107 улстай худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.8 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 1.1 тэрбум ам.доллар, импорт 688 сая  ам.доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 669.5  сая ам.доллараар, экспорт 538.1 сая ам.доллараар, импорт 131.5 сая ам.доллараар тус тус өссөн байна.

Экспорт ийн өсөхөд нүүрс болон цайрын хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын экспорт өссөн нь нөлөөллөө.

Харин импорт өмнөх оны мөн үеэс 131.5 сая ам.доллараар өсөхөд дизель түлш, ачааны болон суудлын автомашины импорт, нийтийн тээврийн хэрэгслийн импорт, ариун цэврийн хэрэглэлийн импорт тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.