Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

БНХАУ-ын нүүрс импортлогч 200 орчим компанийн төлөөлөл Монголд ирлээ

А.Халиун

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас санаачлан Монгол Улсаас нүүрс импортлогч БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийг урьж “Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Нүүрсний биржийн үйл ажиллагааг танилцуулах, сурталчлах зорилго бүхий хэлэлцүүлэгт БНХАУ-ын нүүрс импортлогч 200 орчим компанийн төлөөлөл оролцжээ.

Засгийн газраас нүүрсийг уурхайн амнаас биш биржээр ил тод, хил үнээр худалдах бодлого барьж буй бөгөөд энэ хүрээнд гурван удаагийн дуудлага худалдааг амжилттай явуулаад буй юм.

“Биржийн арилжааг тогтмолжуулж, төгөлдөржүүлснээр манай улс нүүрс тойрсон хуйвалдаан, хулгай, авлигыг таслан зогсоож чадна гэсэн зорилготой ажиллаж байна. Тиймээс бид худалдан авагч тал болох БНХАУ-ын аж ахуйн нэгжүүддээ шинэ бодлогоо танилцуулж, нүүрс экспортлох ажил нь хэн нэгэн даргаас хамааралгүй, ил тод нээлттэй биржийн арилжаанд шилжиж байгааг тайлбарлалаа. Цаашид Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл хангаж хуулиа сурталчлах, одоогийн биржийн арилжаагаа улам сайжруулахад өнөөдрийн арга хэмжээ чиглэж байна” хэмээн УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэв.

Монгол Улсын Засгийн газрын 466 тогтоолоор "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ыг баталсан. Энэхүү журам батлагдсанаар нүүрсийг биржээр дамжуулан ил тод, нээлттэй худалдах, зах зээлийн бодит үнэ тогтох, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж бүрдсэн юм.