А.Халиун
Оюутолгойн гүний уурхайн олборлолтын нээлтийн ёслол өнөөдөр болж байна. Гүний уурхайн нээлтийн ёслолд тус уурхайн 34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүн, 66 хувийг эзэмшигч Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм болон уурхайчин хамт олон оролцож байна.
Оюутолгойн бүлэг ордын 80 гаруй хувь нь газрын гүнд байдаг. Ил уурхайн ордтой харьцуулахад гүнд байрлах баялаг нь эрдсийн агуулга өндөртэй. Одоогоор нэг тонн хүдрийн баяжмалд агуулагдах зэсийн хэмжээ O.4 хувьтай байгаа бол гүний уурхайн олборлолт эхэлснээр энэ үзүүлэлт дунджаар 21 хувьд хүрэх боломжтой аж.