Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Экспорт 2023 оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллароор өсжээ

Гадаад худалдааны тэнцэл 2023 оны эхний хоёр сард нэг тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 902.8 сая ам.доллароор буюу 7.3 дахин өссөн үзүүлэлт болсон аж.  Харин хоёрдугаар сард 655.6 сая ам. долларын ашигтай гарч, өмнөх сараас 265.9 сая ам.доллароор буюу 68.2%-аар өсжээ. 

Экспорт 2023 оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллароор өсөхөд,

  • Нүүрс 955 сая ам.доллароор,
  • Цайрын хүдэр, баяжмал 42.2 сая ам. доллароор,
  • Төмрийн хүдэр, баяжмал 39.5 сая ам.доллароор,
  • Жоншны хүдэр, баяжмал 22.4 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Нүүрсний экспортын биет хэмжээ өнгөрсөн хоёрдугаар сард 4.3 сая тонн болж, өмнөх сараас 767.6 мянган тонноор, үнийн дүн 703.1 сая ам.доллар болж, 137.7 сая ам.доллароор өссөн байна. 

 

Эх сурвалж : Үндэсний статистикийн хороо