Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа /2023-03-22/ явагдаж, “Энержи Ресурс” ХХК-ийн экспортод гаргах 5 багц буюу нийт 32,000 тонн баяжуулсан коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа. Энэхүү арилжаанд 4 компани оролцсон бөгөөд дуудах үнэ 1250 юанаас 13.6 хувь өсөж 1420 юань хүрлээ.
Дараагийн дуудлага арилжаа 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 11:00 цагаас зохион байгуулагдах бөгөөд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн экспортод гаргах 96,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг арилжина.
Эх сурвалж : Монголын Хөрөнгийн Бирж