Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Чулуун нүүрсний экспортын хэмжээ 13.8 сая тоннд хүрсэн нь гадаад худалдаа ашигтай гарахад нөлөөлжээ

А.Халиун
2022 онд манай улсын эдийн засаг 4.8 хувь өсөж, цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрсэн билээ. 2023 оны нэгдүгээр улиралд эдийн засгийн голлох үзүүлэлтүүд эерэг гарчээ.

Монголбанкнаас мэдээлснээр 2
023 оны эхний гурван сарын гүйцэтгэлээр Монгол Улсын экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 96 хувь буюу 1.8 тэрбум ам.доллараар өсөж 3.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнд чулуун нүүрсний экспортын биет хэмжээ 13.8 сая тоннд хүрч өмнөх оныхоос 5.5 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.


Тэгвэл 2023 оны эхний гурван сарын байдлаар манай улсын импортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 14.7 хувь буюу 249 сая ам.доллараар нэмэгдэж, 1.9 тэрбум ам.долларт хүрэв. Импортын бүтээгдэхүүнүүдийг төрлөөр нь ангилан харвал хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн 38 хувиар, нефтийн бүтээгдэхүүн 28 хувиар тус тус өссөн бол хэрэглээний бүтээгдэхүүн 6 хувиар, аж үйлдвэрийн орц 7 хувиар тус тус буурчээ.

Ингэснээр оны эхний улирлын гүйцэтгэлээр гадаад худалдааны тэнцэл 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарах нөхцөл бүрдсэн байна. Үүний нөлөөгөөр гадаад валютын албан нөөц нэмэгдэж, дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн байдлаар 3.6 тэрбум ам.долларт хүрэв. Энэ нь өнгөрсөн оны эцсээс 6.1 хувиар, өнгөрсөн оны хамгийн доод түвшнээс 33.8 хувиар нэмэгдсэн дүн юм. 

Гадаад валютын албан нөөц болон гадаад худалдааны нөхцөлд гарсан эерэг өөрчлөлтүүдийн нөлөөгөөр төгрөгийн ам.доллартай харьцах ханш чангарч эхэллээ. Ам.долларын ханш тогтмол өссөөр энэ оны гуравдугаар сарын 17-нд 3,527.05 төгрөгт хүрсэн бол үүнээс хойш буурч энэ сарын 10-ны өдрийн байдлаар 1 ам доллар 3,507.04 төгрөгт хүрээд байгаа юм.