Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Ж.Ганбат: Нүүрс угаах үйлдвэрийг 2024 оны 7-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна


А.Халиун
УИХ-ын чуулганы өчигдрийн /2023.04.20/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас  өргөн мэдүүлсэн Эрдэнэс Тавантолгой ХК-д тогтоосон Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцлээ.

Засгийн газраас 2022 оны аравдугаар сарын 26-нд онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилсон. Бүрэн эрхт төлөөлөгч томилсон зургаан сарын хугацаа гүйцэж, үйл ажиллагаагаа Засгийн газарт тайлагнасан. Засгийн газраас БЭТ-ийг үр дүнтэй ажилласан хэмээн дүгнэж, зүргаан сарын хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргаж, уг шийдвэрээ хуулийн хүрээнд УИХ-д өргөн мэдүүлсэн нь энэ юм.

 


Шадар сайд С.Амарсайхан, БЭТ томилогдсоноор нүүрс олборлолт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, шаардлагагүй орон тоог цомхотгох, зардлыг бууруулах, нүүрсийг ил тод худалдах  Засгийн газрын бодлого хэрэгжүүлэх зорилгын хүрээнд ажилласан. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд 416 мянган тонн нүүрс борлуулж, 20.9 сая долларын нэмэлт орлого олсон.
2022 оны аравдугаар сард БЭТ томилогдсоноос хойш 258.9 мянган тонн нүүрсний төлбөр болох 13.9 сая долларын төлбөр барагдуулсан. 254.9 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт хийсэн гэж танилцуулав.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ЭТТ ХК 2019 оноос хойш хувьцаа эзмшигчдэд ногдол ашиг тараагаагүй, ногдол ашиг тараах боломжтой юу? Дутсан нүүрсний асуудал олон хүний анхаарал татаж байна. Энэ нь том, жижиг Тавантолгойн алинд гарсан бэ? гэж асуув.


Харин УИХ-ын гишүүн Э.Батшугар, Газрын дорх баялаг бол Монголын ард түмний өмч. Энэ баялгийг хэн нэгэн бүтээгээгүй, байгалиас заяасан. Баялгийг тэгш хүртээх хамгийн зөв механизм бол Баялгийн сан байгуулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар бүгд хүртэх учиртай.
Эхний ээлжинд 1072 хувьцааг амилуулмаар байна. Үүнийг өөр классик ангиллын хувьцаа болгож, татварын дараах ашгийн тодорхой хувийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хүртээж болно.  ЭТТ ХК 2022 онд 32 сая тонн нүүрс экспортолсон. Тавантолгой 6 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж үздэг. Үүний 50 хувийг ашиглахад бидэнд 100 жил хэрэгтэй. Тэгэхээр компанийг үнэлж, олон улсын зах зээлд IPO гаргах зэргээр үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой гэсэн санал хэлэв.