Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа /2023-05-18/ явагдаж, “Хангад Эксплорэйшн” ХХК-ийн экспортод гаргах 2 багц буюу нийт 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа. Энэхүү арилжаанд 2 компани оролцсон бөгөөд дуудах үнэ 800 юанаас 1.25 хувь өсөж 810 юань хүрлээ.
Дараагийн дуудлага арилжаа 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 11:00 цагаас зохион байгуулагдаж байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн экспортод гаргах 160,000 тонн эрчим хүчний нүүрсийг арилжина.
Арилжигдсан нүүрсний мэдээлэл |
|
Цахим арилжаа зохион байгуулагдсан огноо |
2023.05.18 |
Цахим арилжаанд оролцсон худалдан авах санал гаргагчдын тоо |
2 |
Нүүрс худалдагч этгээдийн нэр |
“Хангад Эксплорэйшн” ХХК |
Нүүрс худалдагч этгээдийн албан ёсны хаяг |
16 давхар, Сэнтрал Тауэр, 1-р |
Захиалгын бүртгэлийн дугаар |
KH-23003 |
Дуудах доод үнэ, валютын төрөл |
800 юань /тонн |
Хэлцэл хийгдсэн үнэ |
810 юань /тонн |
Гэрээний нийт үнийн дүн |
10,368,000 юань |
Хэлцлийн дугаар |
2023.05.18-01 |
Үнийн өсөлтийн хувь |
1.25% |
Арилжсан нүүрсний багцын тоо хэмжээ /тонн/ |
2 багц буюу 12800 тонн |
Арилжсан нүүрсний төрөл, ангилал |
Баяжуулсан сул кокосжих нүүрс |
Арилжсан нүүрсний чанарын үзүүлэлт |
Үнслэг (хуурай,%) ≤ 9.5% |
Дэгдэмхий бодис (үнсгүй хуурай,%) ≤ 28% |
|
Хүхэр (хуурай, %) ≤ 0.85% |
|
Нийт чийглэг (хүлээн авах үеийн төлөв,%) ≤ 9% |
|
G индекс 65≤G≤75 |
эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ