Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Дэлхийн зэс хайлуулах үйлдвэрлэлийн хүчин чадлын 23.1 хувийг БНХАУ эзэлдэг

Дэлхийн зэс хайлуулах үйлдвэрлэлийн хүчин чадлын 23.1 хувийг БНХАУ эзэлдэг

Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн онд Монгол Улсын төсөвт 4.6 их наяд төгрөг төвлөрүүлсэн бөгөөд төсвийн орлогын 24.8 хувьтай тэнцэж буй юм. Бүр тодруулбал, нүүрс 31.8 сая тонн, төмрийн хүдэр 4.7 тэрбум тонныг экспортолсон байна. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 69 хувь, экспортын 94 хувь нь уул уурхайн салбараас хамаарч буйг эдийн засагчид хэлж байна.

Уул уурхайн салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд хөгжүүлэх талаар “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан. Тодруулбал, хоёрдугаар шат буюу 2031-2040 онд боловсруулах салбар давамгайлсан эдийн засгийн бүтцийг бүрдүүлэх аж.

Тэгвэл үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ урд хөршөөсөө туршлага судлах боломж бий. Учир нь БНХАУ-ын томоохон зэс хайлуулах үйлдвэрүүд 5.5 мянган тоннын хүчин чадалтай бөгөөд дэлхийн зэс хайлуулах үйлдвэрлэлийн хүчин чадлын 23.1 хувийг эзэлдэг байна.

Д.Оюунчимэг

Сэтгэгдэл (1)

  • Эрдэнэбат (202.21.112.211)
    төмрийн хүдэр 4.7 тэрбум тонныг экспортолсон уу?
    2023 оны 05 сарын 30 | Хариулах