Дэлхийн эдийн засгийн өсөлт, цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр улс орнуудын баримталж буй стратегийн бодлого илүү цэвэр эрчим хүч рүү чиглэж байна. Гэвч ирэх жил дэлхийн нүүрсний хэрэглээ дээд цэгтээ хүрнэ. Харин гарч ирэх гэнэтийн хэд хэдэн нөхцөл байдлын улмаас дэлхийн улс орнууд чулуужсан түлшийг хэр удаан ашиглах нь нөлөөлж магадгүй гэж BloombergNEF мэдээлэв.
Хятад, Энэтхэг нар, эрчим хүчний хомсдолтой тулгарсан бол европчууд Оросын байгалийн хийг орлох эрчим хүчний өөр эх үүсвэр эрэлхийлэх болсноор сүүлийн хоёр жил нүүрсний эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдсэн. BloombergNEF нь 2050 он гэхэд түүхий нүүрсний утааг бууруулах хоёр хувилбарыг боловсруулсан байна. Эхнийх нь цэвэр эдийн засгийн хувилбар, нөгөө нь бодлогын чанартай хувилбар. Аль аль хувилбар нь эрэлттэй ч ирэх жил хамгийн дээд түвшинд хүрч, дараа нь буурна гэсэн таамаглал дэвшүүлж байна.
Хятад, Энэтхэг нар эрчим хүчний хомсдолын асуудлуудыг шийдэхийн тулд нүүрсний олборлолтоо нэмэгдүүлж, улмаар сүүлийн хоёр жил үйлдвэрлэл нь эрэлтээсээ даваад байна. Хятад, Энэтхэгт дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж байхад Австрали, АНУ зэрэг экспортлогч орнуудын уурхайчид хөрөнгө оруулалтаа бууруулжээ. Хэрвээ импортлогч орнуудын эрэлт өсвөл нийлүүлэлт хомсдох байдал үүсэж болзошгүй.
Ч.Сансар