Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Роберт Фрийдланд:  Зэсийг чухал металлын ангилалд оруулах шаардлагатай


Ч.Сансар

Уул уурхайн хөрөнгө оруулагч  Роберт Фрийдланд зэсийг АНУ-ын Засгийн газар чухал металлын ангилалд оруулах  ёстой гэж Bloomberg телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Ерөнхийлөгч Байден  “Инфляцийг бууруулах тухай хуульд зэсийг чухал металлд сонгосон”  хэмээсний хариуд  “Энэ бол ойлгомжтой зүйл” гэж Фрийдланд хариулжээ. Уг хууль нь цэвэр эрчим хүчтэй холбоотой зэс зэрэг металиудыг Хятадын хараат байдлыг бууруулах зорилготой аж.

Glencore, Trafigura зэрэг томоохон уул уурхайн компаниуд эрчим хүчний шилжилтийн улмаас  зэсийн эрэлт эрэлт хэрэгцээ нэмэгдэж, улмаар зэсийн хомсдол үүсэх талаар хэдэн сарын турш анхааруулсаар байна.

Glencore-ийн Гүйцэтгэх захирал Гари Нагл өнгөрсөн 12 дугаар сард шинжээчдэд "Зэсийн асар их хомсдол гарах магадлал өндөр байгаа бөгөөд хүмүүс энэ тухай бичиж байгаа ч одоогийн үнэ ханш нь энэ байдлыг хараахан илэрхийлээгүй байна" гэжээ.
Европын холбоо аль хэдийн зэсийг чухал түүхий эдийн ангилалд оруулсан.

Copper Development Association Inc-ийн мэдээлснээр, АНУ-тай найрсаг бус  харилцаатай Орос, Хятад, Иран, Хойд Солонгосд үйлдвэрлэсэн зэс нь АНУ-аас бусад улс оронд үйлдвэрлэсэн нийт зэсийн тал орчим хувийг эзэлж байна гэжээ. Нэмж хэлэхэд АНУ-ын импорт улам нэмэгдэж, импортын зэсийн эзлэх хувь 2016 онд 31% байсан бол 2021 онд цочир 49.3% болж өссөн.

АНУ-ын Геологийн алба 2021 онд чухал ашигт малтмалыг сонгох аргачлалаа шинэчилсэн боловч зэс энэ жагсаалтад ороогүй байна. Тус алба нь өөрийн шалгуураар материалыг чухал ашигт малтмалын ангилалд оруулдаг. Үүнд гадаадаас нийлүүлэлт тасрах магадлал, худалдааны эрсдэл, АНУ-ын үйлдвэрлэлийн салбарт учруулах хохирол зэрэг шалгуурууд багтдаг байна.

Эх сурвалж: oilprice.com