Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Инфографик

Уул уурхай, олборлох салбарын хөрөнгө оруулалт нэмэгджээ

Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө орулалтын 82,5 хувь уул уурхай, олборлох салбарт орж байна. Гадаад хөрөнгө оруулалт 2017 онд 2,1% буюу нийт хөрөнгө оруулалтын 69,1 хувийг эзэлж байсан бол 2022 онд 3,4 хувь болж, уул уурхай, олборлох салбарын эзлэх хувь 82,5 болж өсчээ.

Статистикаас харахад 1990-2022 оны хооронд манай улсад гадаадын 120 улсын 14,836 компани байгуулагдан нийт 397 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Харин 2000-2011 онд Оюутолгойн бүтээн байгуулалтаас шалтгаалсан гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом өсч 2011 онд хөрөнгө оруулалтын хэмжээ 5,7 тэрбум ам.долларт хүрсэн нь оргил үе болсон байна. Энэ үеэс хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан ч 2016 оноос дахин нэмэгдэж ашигт малтмалын хайгуул, уул уурхай, газрын тосны хайгуул, олборлолтын төслүүдэд түлхүү хэрэгжүүлжээ.