Монгол орны холимог металлын судалгааны ажил 1950-иад оноос өнөөг хүртэл хугацаанд хийж 20 орчим орд, 150 илрэл тогтоогджээ. Хятад 2022 онд дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч байсан бөгөөд дэлхийн нийт үйлдвэрлэлийн 32,3%-ийг, манай улсын хувьд нийт үйлдвэрлэлийн 0,5%-ийг тус тус бүрдүүлжээ.
Цайрын нөөцөөрөө Австрали дэлхийд тэргүүлдэг бөгөөд 66 сая тн нөөцтэй бол манай улс одоогийн байдлаар 4,7 мян тн нөөц илрээд байна.
Харин үйлдвэрлэлийн хувьд БНХАУ 4,2 сая тн-ыг нэг жилд үйлдвэрлэж тэргүүлдэг бол Перу 1,4, Австрали 1,3, Энэтхэг 0,8 сая тонныг үйлдвэрлэдэг юм байна. Манай улсын хувьд 63,5 мян.тоннд хүрчээ.
Дашрамд сонирхуулахад, цайр зэврэлтээс хамгаалдаг бөгөөд насанд хүрсэн хүний биед 2,3 гр цайр агуулагддаг ба энэ нь эсэд энергийн солилцоог зохицуулдаг 300 гаруй ферментийн найрлагад оролцдог.