Монгол Улсын 2024 оны төсвийн төслийн талаар ил тод мэдээлэх, иргэдийн оролцоог нэмэх, төсөвт тавих хяналтыг сайжруулах зорилгоор Сангийн яамнаас “Иргэдийн төсөв 2024” товхимлыг олон нийтэд хүргэжээ. “Төсвийн тухай мэдлэгээ дээшлүүлэх, төсөв боловсруулах үйл явц дахь өөрсдийн оролцоог нэмэх, цаашлаад төлсөн татварынхаа төгрөг нэг бүрийг хэрхэн зарцуулж байгаад хяналт тавих боломжийг бүрдүүлдгээрээ онцлогтой” хэмээн Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.
Эх сурвалж: "Иргэдийн төсөв-2024, Монгол Улсын нэгдсэн төсвийн төсөл", Сангийн яам
Ирэх оны төсөвт уул уурхайн салбарын эзлэх хувь хэмжээ, энэ салбарт хэрэгжүүлэх арга хэмжээг товчлон хүргэж байна.
УУЛ УУРХАЙН ГОЛЛОХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ:
ЗЭСИЙН БАЯЖМАЛ: Хэмжээ: 1.5 сая тн Үнэ: 9,000.0 ам.доллар/тн,
НҮҮРС: Хэмжээ: 60.0 сая тн Үнэ: 140.0 ам.доллар/тн,
АЛТ: Хэмжээ: 20 тн Үнэ: 1,950 ам.доллар/унц
Энэ хүрээнд эрдэс баялгийн салбарт Боловсруулах, баяжуулах үйлдвэрийг дэмжсэн татварын бодлого цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа, хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
-Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр дамжуулан арилжаанд оролцох аж ахуйн нэгжүүдийг нэмэх,
-Ил тод, нээлттэй арилжааг дэмжин, хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах хүрээнд төмөр зам, боомтуудын дэд бүтцийг хөгжүүлнэ гэжээ.
5. Ирэх оны төсөвт орлогын өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлсийг 4.2 их наяд гэж тооцоод уул уурхайн салбарын өсөлтийн нөлөө 1,0 их наяд төгрөгт хүргэнэ гэж төлөвлөжээ.
Эх сурвалж: "Иргэдийн төсөв-2024, Монгол Улсын нэгдсэн төсвийн төсөл", Сангийн яам