/улсаар эрэмбэлсэн/
Our World in Data-аас цуглуулсан мэдээллийг ашиглан 2021 онд нэг хүнд ногдох нүүрсхүчлийн хийн ялгаралт ихтэй (тн CO₂-аар хэмжигддэг) эхний 15 орныг Visual capitalist судалгааны байгууллагаас нэрлэжээ. Нүүрстөрчгийн ялгарал эдийн засаг хоёр шууд хамааралтай бөгөөд дэлхийн хамгийн том нүүрстөрөгч ялгаруулагчид томоохон эдийн засагтай орнууд болох нь дээрх графикаас харагдаж байна.
Манай улсын хувьд энэ жагсаалтын 11 дүгээрт жагсаж байна. Монгол Улсын жилийн CO₂ ялгаруулалт 2000 оноос хойш бараг 600%-иар өссөн бөгөөд үүнд хөдөө аж ахуйн салбар голлон нөлөөлсөн гэдэг судалгааг гаргажээ.
Тринидад ба Тобаго улс 2021 онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтад ердөө 0.1 оролцсон бол өндөр хөгжилтэй орнууд буурай хөгжилтэй улсуудаас даруй 30 дахин их утаа ялгаруулдаг байна.