Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Гурван улс дэлхийн ураны нөөцийн 50 хувийг эзэмшдэг

Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлд уран гол үүрэг гүйцэтгэдэг учир ураны орд газар ховор байдаг гэсэн ойлголт байдаг. Гэхдээ үнэн хэрэгтээ уран байгаль орчинд нэлээд элбэг байдаг: жишээ нь алт, мөнгөнөөс илүү элбэг бөгөөд олдцоороо цагаан тугалгатай адил.

Австрали, Казахстан, Канад улсууд хамгийн их буюу дэлхийн нийт ураны нөөцийн 50 гаруй хувийг эзэмшдэг. Энэ гурвын дотор Австрали илт тэргүүлдэг. Австралид одоогоор 1.7 сая гаруй тонн ураны нөөц (дэлхийн нөөцийн 28%) илэрсэн байна. Аделаида хотоос хойд зүгт 600 км зайд орших Olympic Dam уурхай нь дэлхийн хамгийн том ураны орд бөгөөд сонирхолтой нь зэсийн дөрөв дэх том орд юм  байна.

Дэлхийн хамгийн том нөөцтэй хэдий ч Австрали улс одоогоор ураны дөрөв дэх том үйлдвэрлэгч бөгөөд бүх цаг үеийн ураны үйлдвэрлэлээр тавдугаар байранд  ордог.

Орос, Намиби хоёр ижил хэмжээний ураны нөөцтэй: тус бүр 8% орчим буюу 470,000 тонн орчим ураны нөөцтэй. Өмнөд Африк, Бразил, Нигер зэрэг улсууд тус бүр дэлхийн нийт ордын 5%-ийг эзэмшдэг.

Хятад улс 3% буюу 224,000 тонн ураны нөөцтэй эхний 10-т ордог. Дээрхи мэдээлэл нь эдийн засгийн хувьд ашигтай, мэдэгдэж буй ураны нөөцөд тулгуурласан. Дэлхийн нийт ураны нөөц нь тодорхойгүй бөгөөд шинэ ордууд үргэлж нээгдсээр байдаг. Дэвшилтэт технологийн ачаар дэлхийн ураны нөөц сүүлийн арван жилд 25%-иар өсжээ.

Ураны ордууд бүгд адилхан биш. Жишээлбэл, дээр дурдсан Olympic Dam уурхайн хувьд уран бол зөвхөн зэс олборлолтын дайвар бүтээгдэхүүн. Өмнөд Африкт алт олборлох явцын дайвар бүтээгдэхүүн нь уран болдог.