Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Инновац, Эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, хурал үргэлжилж байна

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх сүүлийн үеийн технологийг танилцуулж, салбарын мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх IREEE 2024 Инновац, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашгийн олон улсын үзэсгэлэн, конференцыг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос санаачлан USAID-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн инновацийн газар, МҮХАҮТ-тай хамтран 2024 оны 5 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Мишээл экспод зохион байгуулж байна. Тус арга хэмжээний үеэр эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, системийн үйлдвэрлэл, хэрэглээ, хэмнэлтийн бодлогын хэрэгжилт, дулааны эрчим хүчний хэмнэлт, хэрэглээнд суурилсан дулааны эрчим хүчний төлбөр тооцоог нэвтрүүлэх, шинэ дэвшилтэт техник, технологи, эрчим хүчний хэмнэлт, СЭХ-ний хэрэглээг нэмэгдүүлэх боломжууд сэдвээр хурал, хэлэлцүүлэг боллоо.