Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Зэсийн үнэ 56 жилийн өмнөх дээд амжилтаа давтлаа

Зэсийн үнэ дахин өслөө. Даваа гаригт 7 дугаар сард нийлүүлэх зэсийн үнэ нэг фунт нь 5.1990 ам.доллар буюу нэг тонн нь 11,460 ам.долларт хүрч, дээд амжилт тогтоолоо. Өнгөрсөн 24 цагийн дотор 68 тэрбум ам.долларын зэсийн арилжаа хийсэн нь 2024 онд металлын үнэ 35%-иар өсөхөд нөлөөллөө.

Өмнө нь Goldman Sachs-д ажиллаж байсан, одоо Carlyle компанийн Эрчим хүчний стратеги хариуцсан захирал Жефф Кёрри "Зэс бол шинэ газрын тос" гарчигтай Bloomberg-т өгсөн ярилцлагадаа зэс бол хамгийн найдвартай хөрөнгө оруулалт гэж мэдэгджээ. Goldman Sachs зэсийн үнийг өнөөдрийн түвшинд хүрнэ гэж гурван жилийн турш таамаглаж байсан. Харин одоо эрчим хүчний шилжилтийн улмаас зэс 15,000 ам.долларт хүрч чадна гэж Кёрри үзэж байна.

MINING.COM нь ногоон эрчим хүчний шилжилтэд зэсийн гүйцэтгэх үүргийг байнга онцолж ирсэн. Кёрри зэсийн үнэ ханшийг 15 мянган ам.долларт хүрэхэд нэмэлт хоёр хүчин зүйл байгааг онцоллоо:

  1. Ногоон эрчим хүчний шилжилт
  2. Хиймэл оюун ухааны мэдээллийн төвүүд
  3. Батлан хамгаалахын салбар

Шинэ уурхай байгуулахад урт хугацаа шаардагддаг учир 2021 онд гаргасан таамаглал үнэн зөв болох нь батлагдлаа гэж Кёрри үзэж байна. 1968 онд АНУ-ын орон сууцны өсөлтийн үеэр зэсийн үнэ түүхэн дээд түвшинд хүрсэн бөгөөд тэрхүү амжилтыг давтахын тулд одоогийн үнэ инфляцийг тооцоолсноор 15,000 ам.долларт хүрэх шаардлагатай гэж Карри дурджээ.

1968 оны 2 дугаар сард зэсийн үнэ дээд цэгт хүрч 0.72 ам.долларт болсон. Сонирхолтой нь, тэр жил хурдан хоолны ресторан McDonald's Big Mac бургерыг Америкт анх нэвтрүүлсэн билээ. Big Mac нь 1968 онд 0.49 долларын үнэтэй байсан бол өнөөдөр Big Mac нь 5.99 долларын үнэтэй байна. Кёрри "2000-аад онд би одоо зэсийг өөдрөгөөр харж байгаа шигээ нефтийн үнэ өснө гэж итгэж байсан. Нефть долоон удаа 20 ам.доллараас 140 ам.доллар болтлоо өсөж байсан. Зэс ч өсөх маш их боломжтой" гэж хэлэв.