Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Ханган нийлүүлэлтийн MINEPRO үзэсгэлэнгийн танилцуулах уулзалт боллоо

Ханган нийлүүлэлтийн MINEPRO үзэсгэлэнгийн танилцуулах уулзалт Гадаад хэргийн яамны хурлын танхимд боллоо. Монголын уул уурхайн ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа "Холбооны үйл ажиллагааны талаар болон, олон улсын ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн MINEPRO 2024 арга хэмжээний талаар танилцуулах уулзалтыг нээж, Уул уурхайн долоо хоногийн хүрээнд MINEPRO үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухай танилцууллаа".

2024 оны 10 дугаар сарын 10-12-нд болох уг арга хэмжээний үеэр олон улсын ассоциацийн дугуй ширээний уулзалтыг зохион байгуулах бөгөөд олон улсад яригдаад байгаа чухал ашигт малтмал, сэргээгдэх эрчим хүчний шилжилтэд ямар байр суурьтай оролцох, өөрийн орон зайгаа тодорхойлох гол зорилготой.

Үзэсгэлэн зохион байгуулах шалтгаан нь компаниудад үр ашигтай уул уурхайн ханган нийлүүлэлтийн шүлжээг бий болгох, олон улсын тавцанд хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлэх юм байна. Нийтдээ 90 мянган га талбайд гадаад дотоодын уул уурхайн 300 гаруй аж ахуй нэгж, ханган нийлүүлэгч компаниуд, олон улсын болон дотоодын хэвлэл, мэдээллийн агентлагууд, олон улсын хөрөнгө оруулалтын сан гээд оролцогч талуудын оролцоог оролцоог бүрэн ханган юм байна. Анх удаа уул уурхайн ханган нийлүүлэлтийн MINEPRO 2024 үзэсгэлэнг зохион байгуулахаар Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци ажиллаж байгаа бөгөөд цаашид тогтмол болгож хэвшүүлэх талаар энэ үеэр мөн танилцууллаа.