Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Рио Тинто 143 сая ам.долларын  өртөгтэй   туршилтын байгууламж барина


П.Жаргалсүрэн, Т.Бямбанаран

Рио Тинто компани  нүүрстөрөгч багатай төмрийн хүдэр боловсруулах үйл явцыг хурдасгахын тулд Баруун Австрали дахь судалгаа, хөгжлийн байгууламжийг байгуулахад 143 сая ам.доллар зарцуулна гэж 6  дугаар сарын 4-нд мэдэгдэв.

BioIron процесс нь төмрийн хүдрийг металл төмөр болгон хувиргахад нүүрсний оронд түүхий биомасс болон богино долгионы эрчим хүчийг ашигладаг бөгөөд одоогийн тэсэлгээний аргатай харьцуулахад нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 95% бууруулах боломжтой гэж Рио Тинто компани үзэж байна. 

Энэхүү байгууламжийг босгоход юуны түрүүнд туршилтын үйлдвэрийг байгуулах шаардлагатай ба уг технологийг цаашид илүү том загвар үйлдвэр болгоход шаардлагатай мэдээллээр хангана.

Тоног төхөөрөмжийг энэ онд үйлдвэрлэж эхлэн 2026 онд ашиглалтад оруулна гэж тус компани мэдэгджээ.

Энэхүү бүтээн байгуулалт нь Рио Тинто компани гангийн үйлдвэрлэлийг нүүрстөрөгчгүйжүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэхэд тууштай үйл ажиллагаа явуулж буйг  харуулж байна гэж Рио Тинтогийн Төмрийн хүдрийн гүйцэтгэх захирал Саймон Тротт хэлжээ.

Энэ оны эхээр Рио Тинто болон BHP групп Австралийн хамгийн том ган үйлдвэрлэгч BlueScope Steel-тэй хамтарч, Австралийн төмрийн хүдрийг ашигладаг ган үйлдвэрлэгчдэд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад туслах зорилгоор "Green Iron" туршилтын төслийг зарласан байна.

Эх сурвалж: www.reuters.com