Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Hillhead 2024 энэ сарын 25-27-нд болно

Англи улсад зохион байгуулагддаг Hillhead 2024 үзэсгэлэн энэ сарын 25-27-нд тус улсын Дербишир мужийн Бакстон хотын ойролцоох Тармакын Хиллхед карьерт болно. 2022 онд 40 жилийн ойгоо тэмдэглэсэн тус үзэсгэлэн гурван өдрийн турш үргэлжилж дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 18,500 зочин, 604 оролцогч бүртгүүлдэг томоохон арга хэмжээ юм.

Дэлхийн тэргүүлэгч 600 гаруй тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд карьерын бодит орчинд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг харуулж оролцдогоороо онцлогтой аж.

www.hillhead.com