Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Зэс хайлуулах үйлдвэрүүд үйлдвэрлэлээ 20%-иар багасгалаа

П.Жаргалсүрэн

Металл боловсруулах үйлдвэрүүдийг ажигладаг хиймэл дагуулын мэдээллээс үзэхэд дэлхийн зэс хайлуулах үйлдвэрүүд үйл ажиллагаагаа 5 дугаар сард 20 орчим хувиар бууруулсан байна.

Earth-i компани нь хиймэл дагуулын технологи ашиглан хайлуулах үйлдвэрүүдэд хяналт тавьж, ажиглалтын мэдээлэл цуглуулж, хөрөнгө оруулалтын менежерүүд, худалдаачид, уурхайн компаниудад цуглуулсан мэдээллээ худалддаг.

Тус компанийн мэдээлснээр өнгөрсөн оны 5 дугаар сард дэлхийн зэс хайлуулах үйлдвэрүүд нийт хүчин чадлынхаа 17.4%-ийг ашиглахгүй байсан бол энэ онд энэ үзүүлэлт 20.8% хүрч өсжээ.

“5 дугаар сарын 8-ны байдлаар зэс хайлуулах үйлдвэрүүд нийт хүчин чадлынхаа 25.4%-ийг ашиглаагүй байсан бөгөөд энэ нь ихэвчлэн улирлын чанартай засвар үйлчилгээнээс болсон” гэж Earth-i компани мэдэгджээ.

Хятадад 4 дүгээр  сарын сүүлээр засвар үйлчилгээ хийхээр хаасан гурван үйлдвэр үйл ажиллагаагаа сэргээсэн. Харин Xingguang Copper, Shandong Fangyuan, Hunchun зэрэг компаниуд үйл ажиллагаагаа зогсоосон. Бүгд Найрамдах Ардчилсан Конгод оршдог Хятадын Lualaba хайлуулах үйлдвэр мөн засвар үйлчилгээ хийхээр хаагджээ.