Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Франц улс цахилгаан эрчим хүчний экспортоо хязгаарласнаар Европт цахилгааны үнэ өсөх магадлалтай

П.Жаргалсүрэн

Европын хамгийн том цахилгаан экспортлогч Франц улс хөрш орнууддаа эрчим хүчний экспортоо хязгаарлахаар төлөвлөж байгаа нь Итали, Швейцар, Бельги, Герман зэрэг Европын бусад оронд цахилгааны үнэ өсөхөд хүргэж болзошгүй байна.

Францын цахилгаан эрчим хүчний 70 орчим хувийг цөмийн станцууд үйлдвэрлэдэг бөгөөд тус улс өнгөрсөн онд Европын хамгийн том эрчим хүчний экспортлогч орон болсон. Энэ нь Montel EnAppSys-ийн шинжээчдийн үзэж байгаагаар Францын атомын цахилгаан станцууд засвар үйлчилгээгээ дуусгаж, дотоодын хэрэгцээ багассантай холбоотой аж.

Montel EnAppSys-ийн дүн шинжилгээгээр Франц улс  2022 онд сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд анх удаа эрчим хүчний цэвэр импортлогч орон болсон. Мөн энэ онд экспортолсон эрчим хүч нь 2023 онд импортолсон хэмжээтэй харьцуулахад бараг 50 ТВЦ-аар илүү гарсан байна.

Энэ жил Францын цахилгаан сүлжээний оператор RTE нь Францын хөрш орнууддаа хийсэн экспорт, төлөвлөсөн болон төлөвлөөгүй цахилгаан хязгаарлалтын улмаас  өмнө нь гарч байгаагүй хүндрэлтэй тулгарах төлөвтэй байна.

RTE компани 2024 оны хавар цахилгаан эрчим хүчний экспортоо хязгаарласны үр дүнд Францын болон хөрш орнуудын цахилгааны үнийн хоорондын зөрүү улам нэмэгдэж дээд хэмжээнд хүрсэн.

RTE энэ долоо хоногт 2024 оны 7 дугаар сарын 29-нөөс 2024 оны 10 дугаар сарын дунд үе хүртэл цахилгаан нэрчим хүчний экспортыг 8 ГВт хүртэл хязгаарлана гэжээ. Цахилгаан сүлжээг хэвийн ажиллуулахын тулд зарим үед цахилгаан хязгаарлах шаардлага байсан ч Франц улс зүүн хөршүүд рүү маш их хэмжээгээр эрчим хүч экспортолсон.

RTE-ийн тооцоолсноор Францын эрчим хүчний экспортын хязгаарлалтад хамгийн их өртсөн нь Итали, Швейцарь, Герман, Бельги зэрэг улсууд юм.

Эх сурварж: Oilprice.com