Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Индонез улсын аж үйлдвэрийн паркуудын хөгжлийн шинэ үе шат эхэллээ

Т.Бямбанаран

Баасан гарагт Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо Төв Ява муж дахь аж үйлдвэрийн цогцолборын хоёр дахь шатны үйлдвэрүүдийн нээлтийг хийсэн ба энэ нь ханган нийлүүлэлтийн сүлжээгээ Хятадаас хараат бус байлгах хүсэлтэй хөрөнгө оруулагчдыг татах зорилготой ажээ.

4300 га талбайг хамарсан Batang аж үйлдвэрийн паркийн нутаг дэвсгэрийн ердөө 10%-д нь 20 орчим компани байрладаг. Эдгээрийн дунд Өмнөд Солонгосын LG Energy Solution болон KCC Glass зэрэг компани байгаа бөгөөд зарим нь барилгын ажлаа эхлүүлж, үйлдвэрээ барихаар төлөвлөөд байна.

Ерөнхийлөгч Жоковигийн хэлснээр одоогийн байдлаар компаниуд 14 их наяд Индонез рупи буюу 860 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.

“Одоо дахин 400 га талбайг хөрөнгө оруулагчдад санал болгоно. Бид ард түмэндээ аль болох олон ажлын байр бий болгох ёстой” хэмээн Жокови хэлэв.

Batang паркад хөрөнгө оруулалт хийж буй компаниуд аж үйлдвэрийн паркийн татварын журмын дагуу машин техник импортлоход татварын хөнгөлөлт эдлэх боломжтой.

LG Energy Solution компани цахилгаан машины батарейны чухал бүрэлдэхүүн хэсэг болох катодыг 9 дүгээр сараас үйлдвэрлэж эхэлнэ гэж Жокови мэдэгдэв.

Тус компани Batang паркад жилд 220,000 тонн прекурсор, 42,000 тонн катод үйлдвэрлэх 2.4 тэрбум ам.долларын өртөгтэй үйлдвэр байгуулна хэмээн Ерөнхийлөгч Жокови хэлж байжээ.

Энэ нь Баруун Ява мужийн Караванг хотод барихаар төлөвлөж буй 3.6 тэрбум долларын өртөгтэй, 200 гигаватт цаг хүчин чадалтай батарейны үүрний үйлдвэрийг анхан шатны түүхий эдээр хангах юм байна.

Эх сурвалж: mining.com