Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Энэтхэг улс 2028 он гэхэд газрын тос боловсруулах хүчин чадлаа 6.2 баррель болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байна

П.Жаргалсүрэн

Энэтхэг улс 2028 он гэхэд газрын тос боловсруулах хүчин чадлаа нэмэгдүүлж, өдөрт 6.19 сая баррель боловсруулдаг болно гэж тус улсын Газрын тосны дэд сайд мэдэгдэв.

Даваа гарагт Газрын тосны дэд сайд Суреш Гопи “Өдрөөс өдөрт  өсөн нэмэгдэж буй дотоодын түлшний хэрэгцээг хангахын тулд боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай” гэж Ройтерс агентлагт мэдэгджээ. Тус улсын стратегийн газрын тосны нөөц нь Энэтхэгийн түүхий нефтийн хэрэглээг 9.5 хоногийн турш хангах боломжтой гэж Гопи хэлжээ.

Одоогоор дэлхийн гурав дахь том түүхий нефтийн импортлогч Энэтхэг ойрын жилүүдэд Хятадыг гүйцэж, дэлхийн нефтийн эрэлт хэрэгцээг өсөхөд хамгий их нөлөө үзүүлдэг улс болох төлөвтэй байна. Үүнд Энэтхэгийн ДНБ-ий өсөлт, үйлдвэржилт, хотжилт, Энэтхэгийн дундаж давхаргын тоо нэмэгдэж байгаа зэрэг хүчин зүйлсүүд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно.

Үүний зэрэгцээ Хятад зэрэг бусад томоохон эдийн засгуудын өсөлт огцом буурчээ.

Энэтхэг 2045 он хүртэл газрын тосны эрэлтийн өсөлтөд гол нөлөө үзүүлж, таамагласан хугацаанд дэлхийн нэг өдрийн олборлолтыг 6.6 сая баррелиар нэмнэ гэж ОПЕК мэдээллээ.

Economist Intelligence Unit (EIU) судалгааны төв энэ оны эхээр Энэтхэгийн ДНБ-ий өсөлт болон газрын тосны эрэлтийн хоорондын уялдаа холбоо ойрын арван жилд хүчтэй хэвээр байх болно гэж мэдэгджээ.

EIU-ийн шинжээчид "эдийн засгийн өсөлт удааширч, тээврийн салбараа эрчимтэй цахилгаанжуулснаар" Хятадын нефтийн хэрэглээ 2030 он гэхэд дээд цэгтээ хүрнэ гэж таамаглаж байна.

Эх сурвалж: Oilprice.com