Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн 30-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан "УУРХАЙЧДЫН НААДАМ" 2024 арга хэмжээ боллоо. Наадамд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, МУУҮА-ийн Хүндэт ерөнхийлөгч П.Очирбат, Монгол улсад суугаа Элчин сайдын яамд, МУУҮА-ийн үе үеийн хүндэт ерөнхийлөгчид, Удирдах зөвлөлийн гишүүд, зөвлөхүүд, гишүүн компаниуд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын хамт олон, ивээн тэтгэгч байгууллагууд, олон улсын бизнесийн танхимууд, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо-ны хамт олон, банк санхүүгийн байгууллагууд, салбарын хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцлоо.