Уул уурхай газрын тосны лабораторийн барилга засвар шинэчлэлийн ажил дуусч, шинжилгээний тоног төхөөрөмж, багажнуудыг хүлээлгэн өгч, угсрах ажил эхэллээ. БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА, УУХҮЯ /хуучин нэрээр/ болон Сангийн яам хооронд байгуулсан “Монгол Улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд эрчим хүчний эх үүсвэрийн чанарын тогтолцоо, чадавхыг бэхжүүлэх” төслийг 2021-2025 онд хэрэгжүүлж буй.
Энэхүү төслийн хэлэлцээрийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газар, БНСУ-ын Газрын тосны чанар хангамжийн газар (К-Петро) хамтран газрын тосны бүтээгдэхүүний чанар, хангамж, хяналтын тогтолцоог сайжруулах, мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэж байна.
Өнөөдрийн байдлаар Уул уурхай, газрын тосны төв лабораторийн барилгын засвар шинэчлэлийн ажил дуусч, төслийн удирдагч БНСУ-ын Газрын тосны чанар хангамжийн газар (К-Петро)-ын мэргэжилтнүүд тус төслийн хүрээнд нийлүүлэх лабораторийн шинжилгээний тоног төхөөрөмж, багажнуудыг 8-р сарын 22-нд хүлээлгэн өгч, угсрах ажлыг гүйцэтгэжээ.
Нийтдээ,
Газрын тосны бүтээгдэхүүний тоног төхөөрөмж-8 ширхэг
Нүүрсний шинжилгээний багаж – 9 ширхэг
Шинжилгээний тавилга хэрэгсэл – 118 ширхэг
Оффис тохижилт – 106 ширхэг
Газын холболт -1-ийг тус бүр нийлүүлж, ашиглаж эхлэхэд бэлэн болгожээ.
Төсөл нь таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд Уул уурхай, газрын тосны төв лабораторийн орчинг сайжруулж, техникийн чадавхийг нэмэгдүүлж, олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор барилгыг ийнхүү бүтэн засварлаж, лабораторийн нарийн шинжилгээний хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэн, шинжилгээ хийх шинжээч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юм.