Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Орос-Хятадын байгалийн хийн хэлэлцээрт хүндрэл тулгарч байна

Орос, Хятад хоёр эрчим хүчний асуудлаар маргаантай байгаа бололтой. Үүний үр дүнд Хятадын өсөн нэмэгдэж буй байгалийн хийн эрэлтийг хангахад Туркменистан гол үүрэг гүйцэтгэх боломжтой боллоо.

Хэдхэн сарын өмнө Орос, Хятадын эрх баригчид хоёр улсыг холбосон "Сибирийн хүч-2" байгалийн хийн хоолойн гэрээг удахгүй байгуулна гэж ярьж байсан. Харин одоо энэхүү төлөвлөгөө түр зогссон бололтой. Монгол Улсын Засгийн газар хийн хоолой барих санхүүжилтийг эдийн засгийн таван жилийн төлөвлөгөөнд тусгаагүй нь Хятад улс хоолойн төслийг урагшлуулах эцсийн шийдвэр гаргаагүйн нэг илрэл гэж South China Morning Post сонинд бичжээ.

“Сибирийн хүч-2” нь баруун Сибирээс Монголоор дамжин Хятад руу жил бүр 50 тэрбум шоо метр хий тээвэрлэх зорилготой төсөл юм. Хэрэв энэхүү төсөл хэрэгжвэл Орос улс ихээхэн хэмжээний орлого олох байсан. Хятад улс Оросын хувьд барууны хориг арга хэмжээг даван туулахад тусалж байгаа чухал холбоотон. Гэхдээ "Сибирийн хүч 2" төсөл түр зогссон нь Бээжингийн дэмжлэг хязгаартай гэдгийг харуулж байна.

Энэ хооронд Хятад улс Туркменистантай харилцаагаа бэхжүүлж байна. Хятад, Туркменстаныг холбосон шинэ хоолой нь Бээжингийн хувьд илүү утга учиртай гэж Бүс нутгийн шинжээч Алексей Чигадаеваас иш татан "Чөлөөт Европ/Эрх чөлөө" радио мэдээллээ.

2024 онд гэхэд Туркменистан Хятадад Оросоос илүү их хий нийлүүлж чадсан. Узбекистаны мэдээллийн Spot.uz сайтад нийтэлсэн тайланд Туркменистан 1-7-р сарын хугацаанд 5.67 тэрбум ам.долларын үнэтэй хий экспортолж, Хятадын хамгийн том хий нийлүүлэгч болсон гэжээ. ОХУ 4.69 тэрбум ам.долларын борлуулалтаар хоёрдугаарт орсон. Мөн энэ хугацаанд Казахстан улс Хятадад 730 гаруй сая ам.долларын хий нийлүүлсэн байна

 

Линк: https://eurasianet.org/russia-china-gas-deal-appears-to-hit-the-skids              

Огноо: August 28, 2024

Эх сурвалж: eurasianet.org