Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

PDAC2025: Олон улсын чуулга уулзалтын албан ёсны мэдээллийн хамтрагч байгууллагаар  "The Mongolian Mining Journal” сэтгүүл ажиллана

Олон улсын ашигт малтмалын хайгуул, олборлолт, хөрөнгө оруулагчдын дэлхийн тэргүүлэгч чуулга уулзалт болох PDAC 2025 арга хэмжээний албан ёсны мэдээллийн хамтран ажиллагч байгууллагаар "The Mongolian Mining Journal” сэтгүүл www.mongolianminingjournal.com цахим хуудас ажиллахаар боллоо.

Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг Уул уурхайн хөрөнгө оруулагчдын олон улсын чуулган буюу PDAC2025 (Prospectors and Developers Association of Canada) ашигт малтмалын хайгуул, олборлолт, хөрөнгө оруулагчдад зориулсан дэлхийн тэргүүлэх арга хэмжээ юм. Канадын Торонто хотод жил бүр зохион байгуулдаг PDAC арга хэмжээнд 135 гаруй орны 30,000 гаруй оролцогчид цугладаг.  Дэлхийн эрдэс баялгийн салбарын чиг хандлагыг тодорхойлж, оролцогчдын бүхий л талын оролцоог тэгш хангахад чиглэдэг энэхүү арга хэмжээ 1932 онд байгуулагдсан цагаасаа цар хүрээ, нөлөөллийн хувьд өсч өнөөдөр 1100 гаруй оролцогч, 700 гаруй илтгэгч оролцсон томоохон арга хэмжээ болжээ.

PDAC 2025 ОГНОО & БАЙРШИЛ

Хугацаа: 2025 оны 3-р сарын 2-ноос 5-ны  хооронд болно.

Байршил: Toronto, Canada 
Metro Toronto Convention Centre (MTCC) and Fairmont Royal York Hotel

PDAC2024: Статистик

Нийт оролцогчид: 26,926           Олон улсын оролцогчид: 33.3%
Канадаас гадна хамгийн олон оролцогчид: АНУ, Австрали, Их Британи, Бразил, Перу, Чили, Аргентин, Мексик, Монгол, Герман, Турк, Казахстан.
Төлөөлөгч улс: 138
Магадлан итгэмжлэгдсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл: 366
Ивээн тэтгэгч: 35
Оюутан: 1,115

Үзэсгэлэн
Лангуу: 1054
Үзэсгэлэнд оролцох байгууллага: 599
Засгийн газрын үзэсгэлэн: 73

Хөрөнгө оруулагчдын бирж:
Лангуу: 492
Үзэсгэлэнд оролцох байгууллага: 446

Хайгуулчдын майхан үзэсгэлэнд оролцогчид: 20

Core Shack үзэсгэлэнд оролцогчид: 40

Програмчлал 
Богино хичээл: 10
хуралдаан: 167
Илтгэгч: 693