Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Польш улс нүүрсний салбарт шинэ стратеги хэрэгжүүлэхийг зорьж байна

Ч.Сансар

Польш улс эрчим хүчний компаниудын нүүрсний олборлолттой холбоотой үйл ажиллагааг зогсоох төлөвлөгөөг эргэн харна гэж албаны төлөөлөл мэдэгдэв. Польш бол Европын холбооны  улсуудаас нүүрснээс хамгийн их хамааралтай   бөгөөд эрчим хүчний шилжилтийн явцад бэрхшээлтэй тулгарлаа.

“Нүүрсний уурхай, нүүрсний цахилгаан станцуудын талаарх өнөөгийн Засгийн газрын бодлого тодорхойгүй байна.” гэж Улсын хөрөнгийн сайд Якуб Жаворовски өнгөрсөн долоо хоногт хэсэг сэтгүүлчдэд хандан хэлэв. "Ямар нэгэн зүйлийг хурдан боловч буруу аргаар хийсэн нь үр дүнд хүрсэнгүй. Бид цогц төлөвлөгөө гаргахад цаг хугацаа хэрэгтэй байна." гэж хэлжээ.

Польшийн эрчим хүчний шилжилтэд 300 гаруй тэрбум ам.доллар зарцуулна гэж өмнөх Засгийн газар тооцоолж байсан бөгөөд энэхүү шилжилт нь гадны санхүүжилт дээр тулгуурлах аж.

Төрийн өмчит нийтийн үйлчилгээний компаниуд нүүрсээр ажилладаг станцуудаа үе шаттай  халах, нүүрсний уурхайнуудыг хаах тодорхой төлөвлөгөө гаргах хүртэл байгаль орчинд ээлтэй банкууд хөрөнгө оруулалт хийхээс эргэлзэж байна.

Польшийн цахилгаан эрчим хүчний 60 гаруй хувийг хангадаг нүүрсний станцуудын ирээдүйг төлөвлөхдөө Үасгийн газар эрчим хүчний эрэлт хэрэгцээ, нийт зардал, байгаль орчин, түүнчлэн тухайн салбараас хамааралтай иргэд, ажилчдын эрх ашгийг харгалзан үзэх шаардлагатай гэж сайд нэмж хэлэв. "Польшийн эрчим хүчний салбарыг нэг удаа л харахад бид нүүрсний станцуудаа шууд зогсоох боломжгүй гэдгийг ойлгоно. Эдгээр өөрчлөлт гарахад цаг хугацаа л хэрэгтэй, гол нь төлөвлөгөөгөө зөв гаргах нь л чухал" гэжээ.

 

Эх сурвалж: oilprice.com