Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“ЗАМайн Сервисиз” компани харилцагчдадаа хүндэтгэл үзүүллээ

“Ажилтнуудын сурч хөгжих орчинг бий болгох замаар дэлхийн жишигт нийцсэн чанартай үйлчилгээг хүргэж харилцагчдынхаа сэтгэл ханамжийг өндөрт байлгана” хэмээх эрхэм зорилготой “ЗАМайн Сервисиз” компани харилцагчийн өдөрлөгөө хийж хүндэтгэл үзүүллээ.
“ЗАМайн Сервисиз” ХХК нь “Марубени” Корпораци болон “Таван Богд” Группын хамтын хөрөнгө оруулалттай бөгөөд 2010 оны 3-р сард “Хитачи Констракшн Машинери” Kорпорацийн Монгол дахь албан ёсны дистрибьютер компани болон ажиллаж эхэлжээ.


Марубени корпораци нь дэлхийн хэмжээний томоохон хувийн компаниудын нэг бөгөөд уул уурхайн,эрчим хүч, санхүү хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлээр олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг. Харин Таван Богд групп нь 1995 онд байгуулагдсанаасаа хойш Монголын тэргүүлэгч компаниудын нэг болсон бөгөөд одоогийн байдлаар 12 салбар компанитайгаар аялал жуучлал, гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгө, банк гэх мэт олон салбарт үйл ажиллагаагаа явуулж байна.
Хитачи брэндийн хүнд машин механизм нь дэлхийн уул уурхайн салбарт япон чанар, техникийн баталгаат засвар үйлчилгээгээрээ танигдсан ба эдүгээ дэлхийн экскаваторын зах зээлийн тэргүүлэгч байранд, автосамосвалын зах зээлд нэгэнтээ хүчтэй өрсөлдөгч болж чаджээ.
"ЗАМайн Сервисиз" ХХК үүсгэн байгуулагдсан цагаасаа шилдэг ханган нийлүүлэгч, ТОП-150 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарч байсан хамт олон юм. Тус компани Экскаватор, Автосамосвал, Дугуйт ачигч, Кран, Нягтаршуулах тоног төхөөрөмж, Тусгай тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд нийлүүлэхээс гадна, засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдгээрээ давуу талтай юм. Жишээлбэл, “Хитачи” брэдийн экскаватор, автосамсомал нь ажлын хамгийн хүнд нөхцөлд тэсвэрлэх чадвартай, хамгийн сайн бүтээмжийг олгодгоороо дэлхийн брэнд болж чаджээ.