Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Их Британийн Дээд шүүх  анхны нүүрсний уурхайн зөвшөөрлийг цуцаллаа

Ч.Сансар

Лондоны  Дээд шүүх өнгөрсөн баасан гарагт шатсан нүүрснээс гарах нүүрсхүчлийн хийн байгаль орчинд учруулах нөлөөллийг тооцоолоогүйн улмаас   Их Британид сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа  нүүрсний уурхай барих зөвшөөрлийг хүчингүй болголоо.

Энэ оны эхээр "Дэлхийн андууд" зэрэг байгаль орчныг хамгаалах байгууллагууд энэхүү нүүрсний төслийг эсэргүүцсэн юм.

Их Британийн өмнөх Консерватив Засгийн газар 2022 оны 12 дугаар сард Английн баруун хойд хэсэгт орших Уайтхавен хотын ойролцоо хэрэгжих West Cumbria Mining (WCM)  компанийн боловсруулсан Woodhouse Colliery төслийг баталсан билээ.

Woodhouse Colliery төсөл нь гангийн үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай металлургийн нүүрс нийлүүлэх болно гэж  West Cumbria Mining компани 2023 оны сүүлээр мэдэгдэж байсн юм.

Их Британийн Хөдөлмөрийн намын шинэ Засгийн газар 7 дугаар сард уг төслийг дэмжихээ зогсооно гэж мэдэгдлээ. Төрийн нарийн бичгийн  шинэ дарга Анжела Рэйнер 2022 оны 12 дугаар сард нүүрсний уурхайн төслийг батлах шийдвэрт хууль зүйн алдаа гарсныг хүлээн зөвшөөрсөн байна.

Дээд шүүх Whitehaven уурхайн нүүрснээс ялгарах хийг зохих ёсоор тооцоолоогүй  хэмээн үзэж  зөвшөөрлийг хууль бус гэсэн шийдвэр гаргалаа.

"Бид чулуужсан түлшийг газарт үлдээж, утаагүй, өртөг багатай, өндөр цалинтай ажлын байртай, илүү цэвэр, гэрэлт ирээдүйг бүтээх ёстой" гэж “Дэлхийн андууд” олон улсын байгууллагын ахлах хуульч Ниалл Тору хэллээ.

 

Эх сурвалж: oilprice.com