Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Рио Тинто арван жилийн дотор Аризона мужид зэс үйлдвэрлэж эхэлнэ

“Рио Тинто 10 жилийн дотор Аризона мужид уул уурхайн төслөө хэрэгжүүлж, зэс олборлож эхлэхийг зорьж байгаа” гэж Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм мэдэгдэв.

"Бид удахгүй уурхайгаа ажиллуулах шаардлагатай бүх зөвшөөрлүүдээ авч дуусна. Бид арван жилийн эцэс гэхэд үйлдвэрлэлээ эхлүүлэх талаар ярьж байна" гэж Стаусхолм пүрэв гарагт Bloomberg телевизэд өгсөн ярилцлагадаа хэллээ.

Аризона дахь Рио Тинто компанийн “Resolution” нэртэй уурхай ашиглалтад орвол хэдэн арван жилийн турш АНУ-ын зэсийн хэрэгцээний дөрөвний нэгээс илүүг хангах боломж бүрдэнэ. Гэвч уугуул америкчууд энэ уурхай нь тэдний омгийн ариун дагшин газрыг устгах аюул учруулж байна гээд эрс эсэргүүцсэн. Уг төсөл олон асуудалтай тулгарсан бөгөөд зөвшөөрөл олгох үйл явц 12 гаруй жил үргэлжилсэн.

Уул уурхайн “Resolution” төслийн 55%-ийг Рио, 45-ийг BHP групп эзэмшдэг.

Эх сурвалж: mining.com