Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Аркадиум компанийг Рио Тинто худалдан авах санал тавьлаа

Рио Тинто компани литийн олборлогч Аркадиумыг худалдан авах санал тавьсан гэж хоёр тал даваа гарагт мэдэгдлээ. Тэд санхүүгийн нарийн мэдээллээ дэлгэсэнгүй. "Бидний тавьсан санал нь одоохондоо албан бус, бид ямар нэгэн тохиролцоонд хүрнэ гэсэн баталгаа байхгүй. " гэж Рио мэдэгджээ. Одоогоор компаниуд яриа хэлэлцээ хийж байгаа бөгөөд Аркадиумыг 4-6 тэрбум ам доллар буюу түүнээс дээш үнээр үнэлж магадгүй гэж Баасан гарагт Ройтерс агентлаг мэдээллээ.

Баасан гарагийн хаалтын үед Хөрөнгийн бирж дээр Аркадиумын зах зээлийн үнэлгээ 3.31 тэрбум доллар байв. Уул уурхайн компаниуд дэлхийн эрчим хүчний шилжилтэд шаардлагатай чухал ашигт малтмалын нийлүүлэлтийг баталгаажуулахыг эрмэлзэж байх энэ үед Рио Тинто Аркадиумтай яриа хэлэлцээр хийж эхэллээ. Уг хэлэлцээр амжилтанд хүрвэл Рио нь Albemarle болон SQM компаниудын дараа дэлхийн хамгийн том литийн үйлдвэрлэгч болох юм байна. Цахилгаан автомашинд ашигладаг лити-ион батарейны хэрэгцээ нэмэгдсэний улмаас литийн эрэлт энэ арван жилийн сүүлчээр өсөх төлөвтэй байна.