Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Энэтхэг АНУ-тай чухал ашигт малтмалын гэрээ байгуулахыг эрмэлзэж байна

Энэтхэгийн Худалдааны сайд АНУ-тай критикал минералын гэрээ болон илүү өргөн хүрээтэй худалдааны хэлэлцээр байгуулах талаар ярилцах сонирхолтой байгаагаа өнгөрсөн бямба гарагт илэрхийлэв.

"Би чухал ашигт малтмалын санамж бичгийг чухал ашигт малтмалын түншлэл болгон өөрчлөхийг санал болгож байсан. Энэхүү түншлэл нь Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахын  эхлэл болно" гэж Энэтхэгийн сайд Пиюуш Гоял Нью Дели хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдэгдэв

Энэ сарын эхээр Энэтхэг АНУ-тай лити, кобальт болон бусад чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах анхны гэрээнд гарын үсэг зурав.

Харин Энэтхэг нь АНУ-тай чухал ашигт малтмалын худалдааны иж бүрэн хэлэлцээрийг байгуулж чадаагүй юм. Хэрвээ байгуулсан бол Энэтхэг улс АНУ-ын үзүүлж буй 7500 долларын цахилгаан автомашины  татварын хөнгөлөлтийг ашиглах боломж нээгдэх байсан.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Засгийн газар худалдааны хэлэлцээр байгуулах замаар Инфляцийг бууруулах тухай хуульд тусгагдсан 7500 долларын цахилгаан автомашины татварын хөнгөлөлт эдлэх эрхийг найдвартай түнш,  холбоотнуудад өгөхийг зорьж байгаа аж.

Эх сурвалж: reuters.com