Aшигт малтмалын хүдрийн нөөцийн тайлагналын стандартын олон улсын хороо (CRIRSCO) нь Австрали (Joint Ore Reserve Committee, JORC), Канад (CIM), АНУ (SME), Бразил (CBRR), Чили (National Committee), Колумба (CCRR), Espon (PERC), Энэтхэг (NACRI). Индонез (KOMBERS | КСМІ), Казахстан (КА- ZRC), Монгол (MPIGM), Филиппин (PMARC). ОХУ (OERN), Өмнөд Африк (SAMREC), Турк (UMREK) зэрэг 15 гишүүн орны дэлхийн эрдэс баялгийн салбарын төлөөлөл бүхий 30 гишүүний бүрэлдэхүүнтэй идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.
Тус хороо "Олон улсын Уул уурхай, Металлын зөвлөл" (СІММ)-ийн стратегийн түнш, НҮБ-ын Европын Эдийн засгийн Комисс (UNECE), Дэлхийн хөрөнгийн биржүүдийн нягтлан бодох бүртгэлийн журам, санхүүгийн тайлагналын стандарт (СТОУС)-ыг зохицуулах байгууллага болох "Олон улсын Нягтлан бодох бүртгэлийн стандартын зөвлөл" (IASB) -өөр итгэмжлэгдсэн.
Мөн хайгуулын үр дүн, ашигт малтмалын нөөц, баялгийн тайлагналын олон улсын загвар стандартад өөрөө өөрийгөө удирдах засаглалтай Дэлхийд төлөөлөх дээвэр хороо, үндэсний болон бүс нутгуудын байгууллагууд багтсан бөгөөд малтмалын салбарын ашигт туршлагатай гишүүдээс бүрддэг.
"Монголын Геологи, Уул уурхайн Мэргэжлийн Институт" (МГУУМИ) нь 2014 онд CRIRSCO хорооны албан ёсны гишүүн байгууллага болсон. Тус институт нь хайгуул, уул уурхай, санхүү, үнэт цаасны зах зээл дээрх хөрөнгө оруулагчид, шийдвэр гаргагчдад зориулсан Монгол Улсын хайгуулын ажлын үр дүн, ашигт малтмалын нөөц баялгийн нээлттэй тайлагнал "МНТ" код. техникийн үнэлгээ, ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний тайлагналын “МОНВАЛ” кодыг нэвтрүүлж байна.
"МГУУМИ нь хайгуулын ажлын үр дүн ашигт малтмалын нөөц, баялгийн нээлттэй тайлагналын стандартыг олон нийтэд таниулах, уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах, оролцогч талууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, компаниудтай хамтран ажиллах, гишүүн байгууллагуудад стандартын шаардлагын дагуу зөвлөгөө сургалтуудыг зохион байгуулах зэрэг үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг.
Ашигт малтмалын нөөцийн тайлагналын стандартын Олон улсын дээвэр байгууллага CRIRSCO, Олон улсын ашигт малтмалын нөөцийн тайлагналын стандартын хороонд Эрдэс баялгийн эдийн засагч, геологич П.Саранчимэг нь Монгол Улсаа төлөөлөн 2023 оноос ажиллаж байна.
Тэрбээр үнэлгээний салбарын мэргэжлийн байгууллага, "Олон улсын үнэлгээний стандартын зөвлөл" дээвэр байгууллага, (International Valuation Standard Council, IVSC)- ын Монгол Улсын албан ёсны гишүүн Монголын Мэргэшсэн Хөрөнгийн Үнэлгээчдийн Институт нь МГУУМИ- тэй ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний кодыг хэрэгжүүлэхээр хамтарсан МОНВАЛ хороонд ажиллаж байна.
П.Саранчимэг нь Эрдэс баялгийн салбартаа нөөц нэмэгдүүлэх ашиглалтын үеийн геологи-хайгуул, уул уурхайн төслийн эдийн засгийн тооцоо, хөрөнгө оруулалт, эрсдлийн үнэлгээ, аудит, роялти, ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний төслүүдэд 19 гаруй жил ажилласан туршлагатай.