Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

"Newmont" компани Кадиа уурхайг 2050 он хүртэл ашиглана

Австралийн уул уурхайн "Newmont" компани тус улсын хамгийн том далд уурхай болох Кадиагийн үйл ажиллагааны зөвшөөрлийг 2050 он хүртэл сунгах хүсэлт гаргасан байна.

Австралийн New South Wales мужийн Оранж хотын ойролцоо үйл ажиллагаа явуулж буй цорын ганц молибдений уурхай болох Кадиа нь бараг 600 мянган унц алт болон тус улсын зэсийн томоохон хувийг олборлодог билээ. "Newmont" компани пүрэв гаригт "Байгаль орчин, биологийн олон янз байдлыг хамгаалах тухай хууль”-ийн дагуу уурхайн олборлолтыг үргэлжлүүлэх хүсэлтээ ирүүлжээ. 

Хэрэв тус санал батлагдсан тохиолдолд уурхайн талбайн хэмжээ бага зэрэг нэмэгдэж, хаягдлын агуулах болон дэд бүтцийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай аж.

"Newmont" нь одоо байгаа болон шинэ дэд бүтэц ашиглан үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байгаа бөгөөд Cadia East болон Ridgeway талбайд далд уурхайн олборлолт явуулж байгаа юм. 

“Кадиагийн үйл ажиллагааг өргөтгөсний үр дүнд нийт 2100 гаруй ажлын байр хадгалагдаж, манай дотоодын ханган нийлүүлэгчдийн бизнес хамгаалагдана” гэж "Newmont" компанийн тогтвортой байдлын ахлах ажилтан Сүзи Реталлак хэллээ.

Тус уурхай саяхан тогтвортой үйлдвэрлэлээрээ үнэлэгдэж, “Зэс тэмдэг” болон “Молибдений тэмдэг”-ээр шагнагджээ. 

Эх сурвалж: mining.com