Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ

Энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. 

УИХ-ын чуулганы энэ сарын 1-ний хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд тус бүрээр санал хураалт явуулахад, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлого, Төсөв, Эдийн засгийн байнгын хороонд тус тус шилжүүлсэн билээ.

Тэгвэл маргааш /2024.11.12/ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороонд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болох юм.

Түүнчлэн, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуваарьт ёсоор энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагийн 10.00 цагт хуралдаж хоёр асуудлыг хэлэлцэх аж. Тодруулбал,

  • Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ.

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн таатай орчин бүрдэх юм.