Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Япон, Перу улсууд уул уурхайн технологийн салбарт хамтран ажиллана

Япон болон Перугийн удирдагчид энэ сард шигт малтмал олборлох технологийн чиглэлд хамтран ажиллах мэдэгдэлд гарын үсэг зурна гэж японы бизнесийн өдөр тутмын сонин “Nikkei” бямба гарагт мэдээлжээ.

Перу Улсад арваннэгдүгээр сарын 15-16-нд Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны удирдагчдын дээд хэмжээний уулзалт болох юм. Уг уулзалтад Японы Ерөнхий сайд Шигеру Ишиба оролцох бөгөөд энэ үеэрээ Перугийн удирдагчтай хоёр талын уулзалт хийнэ гэж "Nikkei" дээрх мэдээлэлдээ дурджээ.

Критикал минерал нь цахилгаан машины батарей, сэргээгдэх эрчим хүчний технологид өргөн хэрэглэгддэг чухал түүхий эдэд тооцогддог билээ. Харин байгалийн баялгийн нөөцөөр ядуу Япон улс критикал минералын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхээр сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаж байгаа юм.

Тиймээс хоёр улсын Засгийн газар Япон технологийг ашиглан зэс, цайр зэрэг чухал ашигт малтмалын тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг Перу улсад бий болгохыг зорьж байгаа нь энэ ажээ.

Түүнчлэн Япон, Перу улсууд эрдэс баялаг, эрчим хүч, боловсон хүч, аюулгүй байдал зэрэг таван чиглэлд эдийн засгийн хамтын ажиллагааны 10 жилийн замын зураглал боловсруулахаар төлөвлөжээ. 

Эх сурвалж: Mining.com