Норвеги улс энэ сүлжээг стратегийн ач холбогдол бүхий хөрөнгө гэж үздэг тул 2023 онд тус улсын Засгийн газраас хийн экспортын сүлжээг бүрэн эзэмших төлөвлөгөөгөө танилцуулсан билээ.
Мөн экспортын сүлжээг хариуцдаг "Gassled", "Nyhamna", "Polarled" гэсэн гурван үйлдвэрт хувь эзэмшдэг хувийн компаниудтай өнгөрсөн жилээс эхлэн Засгийн газар нь хэлэлцээр хийж эхэлсэн юм. Одоогийн байдлаар Норвегийн Засгийн газар долоон компанийн хувийг 1.64 тэрбум ам доллараар худалдан авах гэрээ байгуулжээ.
Уг худалдан авалт нь Норвеги улсад мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй гэж Эрчим хүчний яам мэдэгдлээ. Экспортын сүлжээгээр байгалийн баялгаа хямд үнээр, тогтвортой, найдвартай нийлүүлэх хүчин чадалтай байх нь Норвегийн газрын тос, байгалийн хийн салбарын үр ашгийг улам нэмэгдүүлж, экспортын орлого өсөхөд томоохон нөлөө үзүүлнэ гэж тус улсын Засгийн газар үзэж байна.
Сонирхуулахад, Орос, Украины дайн эхэлснээс хойш Оросын хийн импорт зогсож, Норвеги улс Европын хамгийн том байгалийн хийн нийлүүлэгч болоод байгаа юм.
Эх сурвалж: oilprice.com