Дотоодын шатахууны үнэ тогтвортой байгаа тул энэ оны эцэс хүртэл үйлчилж байгаа бензиний экспортын хоригийг цуцлах боломжтой гэж Оросын Эрчим хүчний сайд Сергей Цивилев лхагва гарагт мэдэгдлээ.
Улирлын чанартай эрэлт хэрэгцээ өсөхийн зэрэгцээ нефт боловсруулах үйлдвэрүүдэд засвар хийхээр төлөвлөж байгаатай холбогдуулан ОХУ-ын Засгийн газар дотоодын нийлүүлэлтийг тогтворжуулахын тулд аравдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл экспортын хориг тогтоогоод байсан билээ. Мөн өнгөрсөн оны намар түүхий нефтийн үнэ өсч, Оросын рублийн ханш суларч байсан үед дотоодын шатахууны үнийг тогтворжуулах зорилгоор ОХУ дизель, бензиний экспортыг хориглосон билээ. Мөн энэ оны есдүгээр сарын сүүлээр ОХУ-ын Шадар сайд Александр Новак “дотоодын зах зээлд шатахууны илүүдэл үүсвэл Орос бензиний экспортод тавьсан хоригоо цуцлах боломжтой” гэж байсан юм.
Тэгвэл одоогоор ОХУ-д шатахууны үнэ болон шатахууны зах зээл тогтвортой байгаа тул экспортын хоригийг цуцалж магадгүй гэж мэдэгдлээ.
Тухайлбал, одоогийн байдлаар зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүн хангалттай, шатахуун түгээх станцуудын үнэ тогтвортой байгаа юм. Тиймээс дотоодын нийлүүлэлтэд Засгийн газар санаа зовохгүй байна гэж Оросын газрын тосны дээд албан тушаалтан мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж: oilprice.com