Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Орос Хятад руу байгалийн хийн шинэ зам тавихаар судалж байна

Орос улс Казахстанаар дамжуулан Хятад руу байгалийн хийн шинэ хоолой барихаар судалж байна. Хэрэв энэ хоолой баригдвал жилд 35 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах боломжтой болно гэж ОХУ-ын Шадар сайд Александр Новак мэдэгдлээ.

Европ аль хэдийн Оросын хийн гол зах зээл биш болсон бөгөөд Бээжин маш хурдан Москвагийн хийн гол хэрэглэгч болж байна. Харин Орос энэ жил Хятад руу 40 тэрбум шоо метр хий нийлүүлж байгаа ч Бээжингийн эрчим хүчний хэрэглээний дөнгөж 2.8%-ийг байгалийн хий эзэлдэг билээ.

Хятад улс байгалийн хий авах сонирхол ихтэй бөгөөд хийн хэрэгцээ нь улам бүр нэмэгдэж байгаа. Хятадын дотоодын хэрэглээ оны эхний найман сард 8.8%-иар өсч, 283 тэрбум шоо метрт хүрсэн.

Харин 2040 он гэхэд Хятадын байгалийн хийн эрэлт хэрэгцээ 50 гаруй хувиар өсөх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч, нүүрс Хятадад ноёрхож, эрчим хүчний хэрэглээний бараг 60%-ийг эзэлдэг аж.

Энэ хооронд Казахстан ч зүгээр суугаагүй. Тус улс Хятад руу жил бүр 4 тэрбум шоо метр хий экспортолдог бөгөөд цаашид экспортоо улам нэмэгдүүлэхэд анхаарч байгаа. Москвагийн хувьд энэ хоолой нь Бээжинтэй харилцаагаа бэхжүүлэх, алдагдсан Европын зах зээлийг орлоход туслах зорилго тээж буй. Гэхдээ Хятад улс эрчим хүчний бүх өндөгөө Оросын сагсанд хийхгүй, өрсөлдөөний зарчмаар үнэ ханшийг бууруулах оролдлого хийж бизээ. 

Эх сурвалж: oilprice.com