Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.21/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2024 оны аравдугаар сарын 25-нд өргөн барьсан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Тус хуулийн төсөлтэй холбоотойгоор Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос ирсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан юм. Ингээд эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн ч тус байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн эцэслэн батлах горимын санал гаргасан юм. Ингээд үргэлжлүүлэн эцэслэн батлах санал хураалт явууллаа.

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг 64 гишүүн буюу 68.1% нь дэмжлээ. Төхөөрөмж ажиллаагүй гэх шалтгаанаар 5 гишүүн дэмжсэн саналтайгаар нэмж бүртгүүллээ.