Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Монголбанк өнгөрсөн сард 1.6 тонн үнэт металл худалдан авчээ 

Монголбанк 2024 оны 11 дүгээр сард 1,689.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 15.8  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 753.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,177.2 кг үнэт металл тус тус худалдан авчээ.

Түүнчлэн Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 11 дүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 291,101.68 төгрөг байна.

 Эх сурвалж: Монголбанк