Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Дайн Оросын байгалийн хийн экспортод сөргөөр нөлөөлөөгүй

Хэдийгээр дайн үргэлжилж буй ч Украины нутгаар дамжуулан Европ руу хийдэг Оросын байгалийн хийн экспорт тогтвортой хэвээр байгаа талаар “Газпром” компанийн удирдлага “Ройтерс” агентлагт ярьжээ. Тус компанийн хувьд шинэ хэрэглэгч хайх тал дээр санаачилгатай ажиллаж байгаа нь үр дүнд хүрч байгаа юм байна. “Газпром" компани Украины нутгаар дамжуулан Европ руу 42.4 сая шоо метр байгалийн хий нийлүүлж байгаа. Орос улс Хар тэнгисийн хоолойгоор дамжуулан Турк руу, цаашлаад Европ руу хий экспортолдог.

Хэдий байгалийн хийн хувьд байдал хэвийн байгаа ч бусад түүхий эдийн хувьд үүнтэй адилгүй байна. Тухайлбал, ОХУ-ын  хатуу түлшний сарын экспортын орлого арваннэгдүгээр сард хоёр хувиар буурч, өдөрт 611 сая евро болжээ. Тус улсын Энергийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр аравдугаар сард Оросын түүхий нефтийн экспортын орлого сүүлийн дөрвөн сараас 10 хувиар өсч, өдөрт 210 сая евро болжээ. Далайн нефтийн бүтээгдэхүүний экспортоос олсон Оросын орлого өмнөх сарынхаас 14%-иар огцом буурч, 10-р сард өдөрт 176 сая евро болжээ.

Эх  сурвалж: reuters