Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Евроазийн эдийн засгийн холбоотой байгуулах түр хэлэлцээрийг хойшлууллаа

Сүүлийн өдрүүдэд "Чөлөөт худалдааны түр хэлэлцээр"-ийг үргэлжлүүлэх, Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоонд элсэх эсэх асуудал хурцаар яригдаж байгаа. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн /2024.12.18/ хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэж, “Чөлөөт худалдааны түр хэлэлцээр”- ийг хойшлуулах шийдвэр гаргалаа.

Монгол Улсын тухайд 2022 онд ОХУ-тай "Чөлөөт худалдааны түр хэлэлцээр" хийсэн нь Евроазийн эдийн засгийн холбоонд элсэх хүртэлх асуудлыг үүсгэж улмаар үндэсний үйлдвэрлэгчид, иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулсан юм. Тиймээс уг асуудлыг Засгийн газрын хэмжээнд хэлэлцэж улмаар түр хойшлуулахаар боллоо. 

Тус шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцуулахдаа “Евроазийн эдийн засгийн холбоотой хийх түр хэлэлцээрийн асуудлаар өчигдөр аж ахуйн нэгж, бизнес, үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, ярилцсан. Өнөөдөр энэ асуудлаар Л.Гантөмөр сайд танилцуулга хийлээ. Хэрэв хэлэлцээрийг цааш үргэлжлүүлбэл үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж байгууллагын саналыг тусгаж, олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг чанартай хямд өртгөөр нийлүүлэх гэсэн агуулгаар хэлэлцээр хийх хугацааг хойшлуулахаар болсон” гэлээ.