Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын Zijin Mining компани Zangge Mining-ийн хувьцааны талаас илүү хувийг худалдан авах хэлэлцээ хийж байна

Т.Бямбанаран

БНХАУ-ын Zijin Mining компани Баасан гарагт Zangge Mining компанийн нөлөө бүхий хоёр хувьцаа эзэмшигчтэй хийсэн хэлэлцээндээ тус компанийн хувьцааны талаас илүү хувийг худалдан авах талаар ярилаа.

Тодруулбал, Хятадын энэхүү компани нь “Tibet Zangge Venture Capital” болон “Ningbo Meishan Bonded Port Area Xinsha Hongyun Investment Management” гэх  компаниудтай хэлэлцээ хийж байгаа бөгөөд тус хоёр компани хамтдаа 46.63 тэрбум юанийн буюу 6.36 тэрбум ам.долларын үнэлгээтэй уул уурхайн компанийн 40%-ийг эзэмшдэг гэж Лондоны хөрөнгийн бирж группийн мэдээлэлд дурджээ.

Энэ хэлэлцээ үр дүнд хүрвэл Zijin компани Zangge-тай хамтран хэрэгжүүлж буй Төвөдийн Julong зэс олборлох төслийг эзэмших үүд хаалга нээгдэх ажээ.

Өнгөрөгч онд Хятадын Zijin компани Julong уурхайн олборлолтын хэмжээг өдөрт 350,000 тонн хүртэл нэмэгдүүлэх зөвшөөрлийг Засгийн газраас авсан. Ингэснээр Хятаддаа зэсийн олборлолтоор тэргүүлэгч томоохон уурхай болох төлөвтэй байна.

Энэхүү яриа хэлэлцээ нь батарей үйлдвэрлэхэд ашигладаг металлын эрэлт өсөж буй өнөө үед дэлхий дахин үүнээс ашиг хүртэх эрмэлзэлтэй байгаагийн тод жишээ юм. Үүнээс гадна, Zijin компани ирэх жил Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад өөрийн анхны литийн хайгуулын төслийг үйлдвэрлэлд шилжүүлэхээр бэлдэж байгаа ажээ.

Эх сурвалж: www.reuters.com