Даваа гарагийн гаалийн мэдээллээр Хятадын боловсруулаагүй зэс, зэсийн бүтээгдэхүүний импорт өнгөрсөн 12 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 17.8%-иар нэмэгдэж 559,000 тоннд хүрсэн нь сүүлийн 13 сарын дээд хэмжээний үзүүлэлт аж.
11 дүгээр сараас импорт 5.87%-иар өссөний нэг шалтгаан нь зэсийн худалдаачид гэрээний дагуу зэс нийлүүлэх үлдсэн үүргээ биелүүлсэнтэй холбоотой. 2024 онд нийт боловсруулаагүй зэсийн импорт 5.68 сая тонн хүрч, өмнөх оны мөн үеэс 3.27%-иар өссөн.
Гаалийн мэдээлэлд анод, цэвэршүүлсэн зэс, хайлш, хагас боловсруулсан зэсийн бүтээгдэхүүнүүд ордог.
Өнгөрсөн 12 дугаар сард Хятадад төдийгүй дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурсан. Үүний гол шалтгаан нь америк долларын ханш чангарсантай холбоотой. Шанхайн фьючерсийн биржид нийлүүлэхэд бэлэн зэсийн нөөц 1-р сарын 3-нд 83,174 тонн болсон нь 12-р сарын 20-нд бүртгэгдсэн 70,894 тонн буюу 10 сарын доод хэмжээнээс 17.3%-иар өссөн байна.
2024 онд нийт боловсруулаагүй зэсийн импорт 5.68 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 3.27%-иар өсчээ. 12 дугаар сарын зэсийн баяжмалын импорт нэг сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 1.65%-иар өссөн байна. 2024 онд зэсийн баяжмалын нийт импорт 28.11 сая тонн болж 2.1%-иар нэмэгдсэн.
Эх сурвалж: mining.com